МТЗ- Замын 3-р ангийн Замын мастер ажилтай.
Би өнөөдрөөс өөрийн блогийг хөтлөхөөр шийдэж байна. Та миний блогоор зочилж байгаарай.
2011 оны 04-р сард миний бие Төмөр Замын Дээд сургуульд мэргэжил дээшлүүлэн суралцахаар сарын томилолт өвөрлөн их хотыг зорьлоо.Оройн Улаанбаатар Сайн Шандын 285-р галт тэргэнд хоёр найзын хамт сууж унтлагын вагонд амархаар хэвтэв.Галт тэрэг нэгэн жигд хурдлан түүний зөөлөн намалзах хөдөлгөөнд бүүвэйлэгдсээр нэг л мэдхэд нам унтсан байлаа.Өглөөний 8 цагийн орчимд Улаанбаатар хотод хөл тавьхад их хотын амьдрал хөл хөдөлгөөн ихтэй,хаа сайгүй машины дараалал үүсч бухимдсан олны уур амьсгал ширүүн тус тусын ажилдаа яарсан нь илт мэдрэгдэнэ.Ингээд бид ойр зуурын хэрэгцээний зүйлсээ цуглуулхаар,нэг таксинд суун Наран туул зах руу жирийлгэсээр хүрлээ.Зах дээр хүн сийрэг байгааг хархад бид нилээд эрт ирсэн бололтой.